Кибер боловсрол төв нь 2020 онд үүсгэн байгуулагдсан Монгол улсын 100 хувь хөрөнгө оруулалттай зайн сургалтын байгууллага юм. Бид, 20-н жилийн туршлагатай БНСУ- н GITC коллежийн цахим сургалтын систем боловсруулалтын мэргэжилтэнгүүдтэй хамтарсан цогц сисемийг та бүхэнд санал болгож байна. Уг систем нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа зориулж гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжил эзэмших, гадаад улсад ажиллаж амьдрахад туслах зорилгоор ажилладаг платформ юм. Энэхүү платформыг ашиглаж хэн боловч дэлхийн хаанаас ч гар утас, laptop, суурин комъютер ашиглаж боловсролоо дээшлүүлэх боломжтой юм.
Бид мэргэжил эзэмших болон англи, япон, солонгос, хятад гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд зориулсан амьд хичээл ( real time), урьдчилж бэлдсэн сонсдог ( audio), видео ( үздэг) хичээлүүдийн хөтөлбөр, цахим архив номын сангуудаар дамжуулж цаг хугацаа орон зайнаас үл хамаарч өөрийн амьдралын хэмнэлдээ тохируулж суралцах өргөн боломж олгодогт оршино.